The Viral Hook - by UyangaEverything Viral, non-Viral, Marketing, PR, Social Media, Business, Personal development relatedМонгол эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчилнөОбама стилийн маркетингДэвшилтэт медиаг ашиглаж байгаа хүн болгон нэн түрүүнд контент буюу агуулга дээр анхаарах ёстойг сайн мэдэж байгаа байх. Агуулга бүтээхдээ гол нь хүнд яаж хүргэх вэ, тэдний анхаарлыг яаж татах вэ гэдэг нь байнга асуудалтай байдаг. Агуулгын маркетингийн хамгийн зөв бөгөөд оновчтой аргуудын нэг нь story-telling буюу өгүүлэн хүүрнэх юм. Үүнийг харуулсан нэгэн тод жишээг үзүүлье. E-book No.6: Твиттерийг бизнесд хэрхэн ашиглах вэ? /How to use Twitter for business/Та бүхэнд New Media Marketing Agency-ээс бэлтгэж буй ээлжит цахим номоо хүргэхэд бэлэн боллоо. Твиттерийн талаар болон түүнийг бизнесд хэрхэн ашиглах талаар энэхүү цахим номноос уншиж сонирхоно уу. Үл үзэгдэх автомашин /Invisible car/Mercedes үүнийг гайхалтай сэтгэж хийжээ. "Шинээр маркетингжуулах" зөвлөгөөний аян эхэллээБизнес эрхлэгчдэд зориулсан “ШИНЭЭР МАРКЕТИНГЖУУЛНА” зөвлөгөөний аян эхэллээ Зөвлөгөө авах байгууллагууд урьдчилан захиалгаа өгч, зөвлөгөө авах сэдэв, хугацааг харилцан тохиролцоно.Зөвлөгөөний чиглэл
Зөвлөгчид
Холбоо барих
Inbound marketing буюу Татах маркетингийн үйл явц /The Inbound Marketing process/Татах маркетингийг амжилттай хэрэгжүүлэх нь. 1. Маш сайн, чанартай цахим хуудастай болох Нэн түрүүнд хэрэглэхэд хялбар, мэргэжлийн өнгө үзэмжтэй, хайлтын системд өртөхүйц, хөдөлгөөнт мобайл төхөөрөмжүүдэд тохиромжтой, шинэчлэх буюу мэдээлэл оруулахад хялбар цахим хуудастай болох нь аливаа хувь хүн болон байгууллагын хамгийн түрүүнд хийх алхам байх ёстой. Сайн цахим хуудас нь танай байгууллагын татах маркетингийн үйл ажиллагааны цөм буюу төв нь байх юм. 2. Хандалтаа өсгөх Цахим хуудасныхаа хандалтыг өсгөнө гэдэг нь тэдгээр хандаж байгаа хүмүүсийг худалдан авагч/үйлчлүүлэгч болгон хувиргах боломж тань өснө гэсэн үг юм. Цахим хуудасныхаа хандалтыг өсгөх хэд хэдэн аргууд бий. Эдгээр нь танай байгууллагын цахим хуудсанд шинэ, чанартай хэрэглэгчдийг авчрахад туршигдсан бөгөөд батлагдсан аргууд юм. Блог /Blogging/: Зорилтот хэрэглэгчидрүүгээ хандсан, тэдэнд хэрэгтэй, сонирхлыг нь татахуйц нийтлэлийг тогтмол бичиж байх хэрэгтэй. Блог бичих нь хайлтын системд эерэг нөлөөтэй бөгөөд хэр их агуулга цахим орчинд нийтлэнэ төдий чинээ танай цахим хуудасны хандалт өснө. Блог нь танай цахим хуудасны хандалтыг 55%-аар өсгөдөг. Олон нийттэй харилцах сүлжээ цахим хуудсууд /Social Media/: Яг одоогийн байдлаар Монголын Facebook хэрэглэгчдийн тоо 322,500 хүрчээ. Үүнд дэлхийн бусад орнуудтай харьцуулахад 111 дүгээрт жагсаж байгаа бөгөөд Монголын нийт хүн амын 10.45% гэсэн үг юм. Ихэнхи байгууллагууд social media ашигласнаар маркетингийн үр нөлөө 63%-аар өссөн хэмээх гадны судалгаагаар дүгнэсэн байдаг. Тийм учраас өөрсдийн байгууллагыг олон нийттэй харилцах сүлжээ цахим хуудсуудад байршуулах нь зүйтэй болоод байгаа юм. Ямар ч бизнесийн хувьд харилцагч нараа сонсох нь хамгаас чухал. Тэдний юү хүсэж хүлээж байгааг мөн ямар санал гомдолтой байгааг олж мэдэх хамгийн энгийн бөгөөд зардал багатай арга нь social media. Эдгээр сүлжээ цахим хуудсуудад зүгээр нэг данс нээгээд орхих биш өөрсдийн дагагчдийн, мэдээлэл хүлээн авагчдын хүрээг бүрдүүлж тэдний юү хэлж ярьж байгааг сонсох, тэдэнтэй амьд мэт харилцааг үүсгэх нь хамгаас чухал. Хайлтын системийн оновчлол /SEO/: Ямар ч цахим хуудсанд түлхүүр үг хэмээх ойлголт маш чухал. Хүссэн мэдээлэлээ хүссэн цагтаа хүссэн газраасаа хүн өөрөө хайж олдог болсон энэ цаг үед байгууллага тухайн хэрэглэгчийн хайлтанд өртөх магадлалаа өсгөх дээр анхаарах хэрэгтэй.
Өдөрт хайлтын системээр хийгддэг нийт хайлтуудын 46% нь ямарваа нэгэн бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах зорилготой байдаг бөгөөд нэг сард Google-р хийгддэг хайлтын 20% нь бизнесийн байгууллагуудын талаар байдаг байна.
To be continued... Эх сурвалж: SocialBakers.com, Hubspot.blog.com Бидний хоолыг үйлдвэрлэхэд зарцуулагдаж байгаа цэвэр усны хэмжээ /Water used to produce our food/Эх сурвалж: UNWater.org Social media + Зар сурталчилгаа /2012 онд/Хэдийгээр Facebook нь өнөөгийн олон нийттэй харилцах мэдээ мэдээллийн сурталчилгааны хэрэгсэлд тэргүүлэх байр эзэлдэг ч, энэ оноос гадаадын ихэнхи байгууллагууд Twitter-лүү шилжих төлөвлөгөөтэй байна. Youtube, Linkedin, Google+ зэрэг олон нийтийн сүлжээ цахим хуудаснуудаас илүү чухалчилж үзэж байгаа гэсэн үг юм. 2012 онд ямар олон нийтийн сүлжээ цахим хуудсаар өөрсдийн байгууллагын зар сурталчилгаа, ПР ажлыг хийх төлөвлөгөөтэй байгааг доорх зурагт мэдээллээс дэлгэрэнгүй олж харна уу. Эх сурвалж: Mediabistro
Гэгээн Валентины өдөр /Valentine's Day/ Сонирхолтой видео инфографик
Хайрын дурлалын энэ өдөр дэлхий дахинд нийтдээ 50,000,000 улаан сарнай бэлгэнд очдог байна.
2012 онд дижитал маркетингийн төсвөө нэмэгдүүлж байна /Инфографик/Энэхүү судалгаагаанд 500 гаруй компани болон агентлаг хамрагдснаас 68% буюу 2/3 нь 2012 оны дижитал маркетингийн төсвөө нэмэгдүүлж байгааг харж болно. Эх сурвалж: Econsultancy |
|